-14%
Хэмнэлт:25,000₮
Шинэ Арган эрчимтэй чийг, тэжээл нөхөх Органик шампунь.
Арган тосны найрлаган дахь Омега3, Омега9 тосны хүчлүүд болон Е витамин нь үсний хайрсан давхаргаас кортекс давхарга хүртэл нэвчиж, тэжээл шингээх чадвартай. Үсийг тэнцвэртэй шимт бодисоор хангаснаар үсний төлжих чадварыг дэмжиж, төрөлх шинж чанарыг сайжруулж, гадны нөлөөнөөс үүссэн гэмтлийг анагааж, эрүүл, гялалзсан хүчтэй болгоно. Агаарын хуурайшилт болон нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс үсний өнгө бүрсийж гандах, үзүүр салаалах, үс дундаасаа хугарах, тасарч унахаас хамгаална. Мөн үсний будаг бэхжүүлэх, буржгар болон шулуун химины барих хугацааг уртасгах зориулалттай. Хэмжээ: 500мл
Силки ангижруулагч нь YogiCare Nature
Үсийг байгалаар арчилж эмчлэх системийг бүрэн төгс болгох зорилгоор бүтээгдсэн бөгөөд чидун жимсний тос болон улаан буудайн уургаар баялаг найрлагатай. YogiCare Шампуниудаас шингээж авсан байгалын үнэт тоснуудыг хадгалах түгжих үйлчилгээтэй тул шампуниудтай нь хамт хэрэглэх зориулалттай. Үсний гадаргууг тэнцвэртэй элементүүдээр хангаснаар үсэнд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, торгомсог болгон, ширхэг бүрчлэн салгаж намируулна. Онцгой найрлага нь хамгаалалтын бүрхүүл үүсгэж, эрс тэс, хуурай цаг уурын нөхцөлд үсэнд ууршилт явагдаж чийгээ алдахаас хамгаалж, нар, салхи гэх мэт гадны нөлөөнд тэсвэртэй болгож, механик үрэлт, цахилгаажилтыг бууруулж, гялалзсан хүчтэй, эрүүл байлгана. Хэмжээ: 500мл
Идэвхжүүлсэн Биотин хуйхны серум
Уналт зогсоож үс ургуулах зориулалттай усан суурьтай тус хуйхны серум нь үсэнд хамгийн чухал амин дэм болох B7 витамин буюу биотиныг идэвхжүүлсэн хэлбэрээр агуулсанаараа онцлогтой. Булцууны цусан хангамжийг нэмэгдүүлж, шаардлагатай тэжээлээр хангана. Нэмэлт найрлаганд лактотобакилус фермент, sphingony, арган тос, кастор тос, г,м
Хэрэглэх заавар: Үсээ угаасны дараа зөвхөн хуйхандаа түрхэж массажлана. Угаахгүй усаар зайлахгүй түрхэж үлдээх зориулалттай. Хэмжээ: 100мл
Biotin&Collagen Үс болон Хуйхны тэжээлийн маск
Уналтын эсрэг болон Ургуулах үйлчилгээтэй тус маск нь үсний булцуунаас үзүүр хүртэл тэжээл чийгшлээр хангаж үсийг эрүүл, торгомсог, бүдүүн ширхэгтэй, хүчирхэг ургуулна.
Хуйханд хэрэглэх арга: Тус маск нь хагас усан суурьтай тул хагны эсрэг хуйхны чийгшүүлэлт хийх болон хуйхны бохирдлын эсрэг гуужуулалт цэвэрлэгээ хийхэд нэн тохиромжтой. Хаг, хуурайшилттай хуйханд: Үсээ шампуньдаж угаасны дараа хуйхандаа түрхэж 5минут орчим массажлаад усаар сайтар зайлна. Тослог хуйханд: Тосон цэвэрлэгээ хийх зорилгоор хэрэглэхдээ хуурай хуйхандаа маскаа түрхэж 5 минут орчим массажлаад YogiCare минт шампуниараа угаана.
Үсэнд хэрэглэх арга: Үсээ шампуниар угаасны дараа усыг нь сайтар шавхарч маскаа зөвхөн үсэндээ түрхэн ширхэг бүрчлэн имэрч /самнаж/ шингээн 15-20минут үсэндээ байлгаад усаар зайлна, Хамгийн сүүлд нь ангижрууалгчаа хэрэглэнэ. 7 хоногт 1 удаад нь хуйхандаа, нөгөө удаад нь үсэндээ хэрэглэвэл илүү тохиромжтой. Хэмжээ: 300мл
Макадамиа тостой үсний үзүүрийн серум
Молекулын түвшинд нягтруулсан бүтэцтэй тус серумний найрлага нь ханаагүй тосны хүчлээр баялаг тул үсэнд түрхэж хэрэглэснээр үсийг тослогтуулж бөөгнөрүүлэхгүйгээр гүнд нь хүртэл нэвчиж, эрчимтэй тэжээл чийгшлээр хангаж, гэмтлийг анагааж, гадны нөлөөллийг бууруулж нөхөн төлжүүлнэ. Ургалтийг хурдасгана. Түрхээд үлдээдэг учраас дараагийн угаалт хүртэл үсийг тэжээлээр хангаж гялалзсан торгомсог хүчтэй байлгана. Хэрэглэхэд цаг хугацаа шаардахгүй, үсэндээ тэжээлийн маск тавьж амждаггүй завгүй бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой.
Хэрэглэх заавар: Үсээ угааж ангижруулсны дараа үсээ самнаагүй нойтон байхад нь хэрэглэнэ. Гарын алганы хонхорхойд багахан хэсгийг авч 2 гарын алгыг хооронд нь хавсарч үрж тараасны дараа үсний дундаас доош үзүүр хэсэгт гарын алгыг хавсрах, хуруугаар самнах зэрэг үйлдлээр жигд тарааж түрхээд, үсээ нийтэд нь багцалж базаж шингээнэ. Усаар зайлж угаах шаардлагагүй, угаах болгондоо хэрэглэнэ. Хэмжээ: 50мл
Хуйханд тэжээл түрхэгч
Хуйханд зориулсан усан болон тосон суурьтай бүх төрлийн тэжээлийг жигд оновчтой түрхэх 6ш роллер бүхий ган хошуу, гарт эвтэйхэн силикон шахагч хамгаалалтын тагтай, Угааж цэвэрлэж болно. Гэр бүл дотроо дамжуулж хэрэглэж болно. Анхаар: Хуйхны гелэн болон ширхэгтэй гуужуулагч, өтгөн бүтэцтэй хуйхны маск түрхэх зориулалтгүй. Багтаамж: 3мл
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой