YogiCareХэмнэлт:20,000
Уналтын эсрэг Минт шампунь+Макадамияа тэжээлийн ангижруулагч+Biotin&Collagen хосолсон Үс болон Хуйхны тэжээлийн маск+Макадамиа тостой үсний үзүүрийн серум+Үс зулгаадаггүй гэмтлийн эсрэг сам
Уналтын эсрэг Минт шампунь Найрлаганд нь Гааны “ханд” биш Гааны “тос” орсноороо бусад ердийн гаатай шампуниудаас онцгой.
-Үсний уналт нь ихэнхдээ үсний уутанцрын цусан хангамж багассантай холбоотой байдаг бол Гааны тосонд агуулагддаг ментол нь судас тэлэгч болж үсний булцуунд ирэх цусан хангамжийг нэмэгдүүлж, үс уналтыг бууруулж, ургалт төлжилтийг сайжруулах үйлчилгээ үзүүлдэг.
-Гааны тос нь хуйхны бохирдлыг цэвэрлэж, тослогжилтыг бууруулан үсний булцуунд ирэх хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр хуйханд хэвийн, эрүүл орчин үүсгэж, үсний нөхөн ургалтыг түргэсгэдэг.
-Гааны сэнгэнэсэн шинж чанар нь сэрүүн мэдрэмж төрүүлж СПА үйлчлэл үзүүлснээр хуйхыг амрааж, стресс ядаргааг тайлна.
-Хаг хуурайшилттай хуйханд хэрэглэх бол хуйхны тэжээлийн масктай хослуулж хэрэглэнэ.
Макадамияа тостой тэжээлийн ангижруулагч
-Хөвсгөр, ширүүн үсэнд тусгайлан зориулагдсан.
-Үсийг намирсан, зөөлөн шулуун болгох үйлчилгээтэй.
-Хөвсийлт дарж үсийг гялалзсан торгомсог болгоно.
-Хэт хуурай, ширүүн нөхцөлд үсэнд ууршилт, хуурайшилтын эсрэг хамгаалалт үүсгэнэ
-Үсний ургалтыг эрчимжүүлнэ
Уналтын эсрэг болон Ургуулах үйлчилгээтэй Biotin&Collagen хосолсон Үс болон Хуйхны тэжээлийн маск нь үсний булцуунаас үзүүр хүртэл тэжээл чийгшлээр хангаж үсийг эрүүл, торгомсог, бүдүүн ширхэгтэй, хүчирхэг ургуулна.
Хуйханд хэрэглэх арга: Тус маск нь хагас усан суурьтай тул хагны эсрэг хуйхны чийгшүүлэлт хийх болон хуйхны бохирдлын эсрэг гуужуулалт цэвэрлэгээ хийхэд нэн тохиромжтой. Хаг, хуурайшилттай хуйханд: Үсээ шампуньдаж угаасны дараа хуйхандаа түрхэж 5минут орчим массажлаад усаар сайтар зайлна. Тослог хуйханд: Тосон цэвэрлэгээ хийх зорилгоор хэрэглэхдээ хуурай хуйхандаа маскаа түрхэж 5 минут орчим массажлаад YogiCare минт шампуниараа угаана.
Үсэнд хэрэглэх арга: Үсээ шампуниар угаасны дараа усыг нь сайтар шавхарч маскаа зөвхөн үсэндээ түрхэн ширхэг бүрчлэн имэрч /самнаж/ шингээн 15-20минут үсэндээ байлгаад усаар зайлна, Хамгийн сүүлд нь ангижрууалгчаа хэрэглэнэ. 7 хоногт 1 удаад нь хуйхандаа, нөгөө удаад нь үсэндээ хэрэглэвэл илүү тохиромжтой. Хэмжээ: 300мл
Макадамиа тостой үсний үзүүрийн серум
Молекулын түвшинд нягтруулсан бүтэцтэй тус серумний найрлага нь ханаагүй тосны хүчлээр баялаг тул үсэнд түрхэж хэрэглэснээр үсийг тослогтуулж бөөгнөрүүлэхгүйгээр гүнд нь хүртэл нэвчиж, эрчимтэй тэжээл чийгшлээр хангаж, гэмтлийг анагааж, гадны нөлөөллийг бууруулж нөхөн төлжүүлнэ. Ургалтийг хурдасгана. Түрхээд үлдээдэг учраас дараагийн угаалт хүртэл үсийг тэжээлээр хангаж гялалзсан торгомсог хүчтэй байлгана. Хэрэглэхэд цаг хугацаа шаардахгүй, үсэндээ тэжээлийн маск тавьж амждаггүй завгүй бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой.
Хэрэглэх заавар: Үсээ угааж ангижруулсны дараа үсээ самнаагүй нойтон байхад нь хэрэглэнэ. Гарын алганы хонхорхойд багахан хэсгийг авч 2 гарын алгыг хооронд нь хавсарч үрж тараасны дараа үсний дундаас доош үзүүр хэсэгт гарын алгыг хавсрах, хуруугаар самнах зэрэг үйлдлээр жигд тарааж түрхээд, үсээ нийтэд нь багцалж базаж шингээнэ. Усаар зайлж угаах шаардлагагүй, угаах болгондоо хэрэглэнэ. Хэмжээ: 50мл
Үс зулгаадаггүй гэмтлийн эсрэг сам
Үсийг зулгаалгүй самнах технологиор хийгдсэн зөөлөн шүд бүхий эргономик сам + самнаас үсний сэв салгагч