brandYogiCare

Уналт зогсоож өтгөрүүлж ургуулах 4хос+Үс зулгаадаггүй гэмтлийн эсрэг сам бэлэгтэй

139,000119,000₮

-14%

Хэмнэлт:20,000

Богино тайлбар
минт шампунь +мака ангижруулагч +хуйхны серум +үс, хуйхны маск +бэлгэнд Үс зулгаадаггүй гэмтлийн эсрэг сам 5хос
Бүтээгдэхүүний код:SET4
Хүргэлттэй

Уналтын эсрэг Минт шампунь Найрлаганд нь Гааны “ханд” биш Гааны “тос” орсноороо бусад ердийн гаатай шампуниудаас онцгой.

-Үсний уналт нь ихэнхдээ үсний уутанцрын цусан хангамж багассантай холбоотой байдаг бол Гааны тосонд агуулагддаг ментол нь судас тэлэгч болж үсний булцуунд ирэх цусан хангамжийг нэмэгдүүлж, үс уналтыг бууруулж, ургалт төлжилтийг сайжруулах үйлчилгээ үзүүлдэг.

-Гааны тос нь хуйхны бохирдлыг цэвэрлэж, тослогжилтыг бууруулан үсний булцуунд ирэх хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр хуйханд хэвийн, эрүүл орчин үүсгэж, үсний нөхөн ургалтыг түргэсгэдэг.

-Гааны сэнгэнэсэн шинж чанар нь сэрүүн мэдрэмж төрүүлж СПА үйлчлэл үзүүлснээр хуйхыг амрааж, стресс ядаргааг тайлна.

-Хаг хуурайшилттай хуйханд хэрэглэх бол хуйхны тэжээлийн масктай хослуулж хэрэглэнэ. Хэмжээ: 400мл

Макадамияа тостой тэжээлийн ангижруулагч

-Хөвсгөр, ширүүн үсэнд тусгайлан зориулагдсан.

-Үсийг намирсан, зөөлөн шулуун болгох үйлчилгээтэй.

-Хөвсийлт дарж үсийг гялалзсан торгомсог болгоно.

-Хэт хуурай, ширүүн нөхцөлд үсэнд ууршилт, хуурайшилтын эсрэг хамгаалалт үүсгэнэ

-Үсний ургалтыг эрчимжүүлнэ. Хэмжээ: 400мл

Идэвхжүүлсэн Биотин хуйхны серум

Уналт зогсоож үс ургуулах зориулалттай усан суурьтай тус хуйхны серум нь үсэнд хамгийн чухал амин дэм болох B7 витамин буюу биотиныг идэвхжүүлсэн хэлбэрээр агуулсанаараа онцлогтой. Булцууны цусан хангамжийг нэмэгдүүлж, шаардлагатай тэжээлээр хангана. Нэмэлт найрлаганд лактотобакилус фермент, sphingony, арган тос, кастор тос, г,м

Хэрэглэх заавар: Үсээ угаасны дараа зөвхөн хуйхандаа түрхэж массажлана. Угаахгүй усаар зайлахгүй түрхэж үлдээх зориулалттай. Хэмжээ: 100мл

Уналтын эсрэг болон Ургуулах үйлчилгээтэй Biotin&Collagen хосолсон Үс болон Хуйхны тэжээлийн маск нь үсний булцуунаас үзүүр хүртэл тэжээл чийгшлээр хангаж үсийг эрүүл, торгомсог, бүдүүн ширхэгтэй, хүчирхэг ургуулна.

Хуйханд хэрэглэх арга: Тус маск нь хагас усан суурьтай тул хагны эсрэг хуйхны чийгшүүлэлт хийх болон хуйхны бохирдлын эсрэг гуужуулалт цэвэрлэгээ хийхэд нэн тохиромжтой. Хаг хуурайшилттай хуйханд: Үсээ шампуньдаж угаасны дараа хуйхандаа түрхэж 5минут орчим массажлаад усаар сайтар зайлна. Тослог хуйханд: Тосон цэвэрлэгээ хийх зорилгоор хэрэглэхдээ хуурай хуйхандаа маскаа түрхэж 5 минут орчим массажлаад YogiCare минт шампуниараа угаана.

Үсэнд хэрэглэх арга: Үсээ шампуниар угаасны дараа усыг нь сайтар шавхарч маскаа зөвхөн үсэндээ түрхэн ширхэг бүрчлэн имэрч /самнаж/ шингээн 15-20минут үсэндээ байлгаад усаар зайлна, Хамгийн сүүлд нь ангижрууалгчаа хэрэглэнэ. 7 хоногт 1 удаад нь хуйхандаа, нөгөө удаад нь үсэндээ хэрэглэвэл илүү тохиромжтой. Хэмжээ: 300мл

Үс зулгаадаггүй гэмтлийн эсрэг сам

Үсийг зулгаалгүй зөөлөн самнах эргономик бүтэцтэй, урт богино зөөлөн шүдтэй тул самнах явцад үс зулгаагдаж өвдөх, сугарч унах зэрэг таагүй асуудлуудыг шийдсэн сам

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл