2.Силки Гэмтлийн эсрэг ангижруулагч нь YogiCare Nature -Үсийг байгалаар арчилж эмчлэх системийг бүрэн төгс болгох зорилгоор бүтээгдсэн бөгөөд чидун жимсний тос болон улаан буудайн уургаар баялаг найрлагатай. Силки ангижруулагч нь YogiCare Шампуниудаас шингээж авсан байгалын үнэт тоснуудыг хадгалах түгжих үйлчилгээтэй тул шампуниудтай нь хамт хэрэглэх зориулалттай. Үсний гадаргууг тэнцвэртэй элементүүдээр хангаснаар үсэнд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, торгомсог болгон, ширхэг бүрчлэн салгаж намируулна.Онцгой найрлага нь хамгаалалтын бүрхүүл үүсгэж, эрс тэс, хуурай цаг уурын нөхцөлд үсэнд ууршилт явагдаж чийгээ алдахаас хамгаалж, нар, салхи гэх мэт гадны нөлөөнд тэсвэртэй болгож, механик үрэлт, цахилгаажилтыг бууруулж, гялалзсан хүчтэй, эрүүл байлгана. Хэмжээ: 500мл
3.Уналтын эсрэг болон Ургуулах үйлчилгээтэй Biotin&Collagen хосолсон "ҮЛЭМЖ УРТ" Үс болон Хуйхны тэжээлийн маск нь үсний булцуунаас үзүүр хүртэл тэжээл чийгшлээр хангаж үсийг эрүүл, торгомсог, бүдүүн ширхэгтэй, хүчирхэг ургуулна.
Хуйханд хэрэглэх арга: Тус маск нь хагас усан суурьтай тул хагны эсрэг хуйхны чийгшүүлэлт хийх болон хуйхны бохирдлын эсрэг гуужуулалт цэвэрлэгээ хийхэд нэн тохиромжтой. Үсээ шампуньдаж угаасны дараа хуйхандаа түрхэж 5минут орчим массажлаад усаар сайтар зайлна. Хэрэв тослог хуйхтай бол дараа нь ахин шампуньдаж угааж болно. Хуурай болон ердийн хуйханд ахин шампуньдаж угаах шаардлагагүй.
Үсэнд хэрэглэх арга: Үсээ шампуниар угаасны дараа усыг нь сайтар шавхарч маскаа зөвхөн үсэндээ түрхэн ширхэг бүрчлэн имэрч /самнаж/ шингээн 15-20минут үсэндээ байлгаад усаар зайлна, Хамгийн сүүлд нь ангижрууалгчаа хэрэглэнэ. 7 хоногт 1 удаад нь хуйхандаа, нөгөө удаад нь үсэндээ хэрэглэвэл илүү тохиромжтой. Хэмжээ: 300мл
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой